Мэдээ, мэдээлэл (www.unuudur.mn)



Эрхлэгчийн үг:

БАЛДОРЖИЙН НОМИНТҮШИГ

Манай сайтаар зочилж буй уншигч таны энэ өдрийн амрыг эрье.

Тэртээ 1996 онд ээж аав хоёрын маань “будаг нь ханхалсан” шинэхэн сэтгүүлчид байхдаа цээжинд багтамгүй том хүсэл, мөрөөдөл агуулан сэтгүүлзүйн салбарт эхлүүлж байсан ажил нь өдгөө хэдэн зуун гишүүнтэй, хийсэн бүтээсэн түүхтэй, эрхэлж буй салбар бүртээ өөрийн өнгө аяс, цар хүрээ, хийсэн бүтээснээрээ манлайлан түүчээлэгч медиа групп болтлоо өргөжин тэлжээ. Энэхүү цахим хуудсаараа бид өнгөрсөн 20 жилд хийсэн ажлаа дүгнэн, хамт олныхоо хийж буй санал санаачилга, ирээдүйд хийх олон ажлуудаараа үзэг цаас нийлүүлэн уулзах болсоноо дуулгахад таатай байна.

"Монгол Ньюс" компанийг үүсгэн байгуулагч нэрт сэтгүүлч Цэрэндоржийн Балдорж нь 1996 онд Өнөөдөр сониноор эхэлсэн ба үйл ажиллагаагаа тэлж 2000 онд 25 дугаар суваг телевизэд найзынхаа хамтаар хөрөнгө оруулж медиа групп болгох замналаа эхэлсэн юм. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд бид хүүхдийн, спортын, амралтын, зарын гэх мэт салбар салбар луу чиглэсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг бий болгосон бөгөөд сүүлийн жилүүдэд цаг үеийн хөгжлийг даган цахим сэтгүүл зүйг уламжлалт сэтгүүл зүйтэй уялдуулан ажиллахад илүү анхааран ажиллаж байна.

Бидний хувьд Монголын хэвлэл мэдээллийн салбарын түүхийг бичилцсэн гол “зохиолчийн” нэг гэдгээрээ туйлын ихээр бахархдаг билээ. Энэхүү түүхийг бичилцэхэд Монгол ньюс гэдэг овгоор овоглон нэгэн хамт олон болж өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулсан үе үеийн ахмад, залуу сэтгүүлчдэдээ талархал илэрхийлье.

Эрхэлсэн салбар бүртээ тэргүүлсэн, нийгэмд хэрэгтэй олон санаачилга, ажил, үйлчилгээг бий болгож яваа өөрсдийн гэсэн зарчимтай бүтээлч "Монгол Ньюс" хэмээх нэгэн том хамт олныг бий болгосондоо маш баяртай байдаг.

Бид бүтээсэн түүхээрээ бахархаж, илүү гэрэлт маргаашийг ӨНӨӨДӨР бүтээхийн төлөө яваа нэгэн том айл билээ.

"Монголньюс" компани 20 жилийнхээ ойн хүрээнд контентоо төрөлжүүлж, мэдээллийн багтаамжаа сайжруулах зорилгоор Онлайн албаа өргөжүүлж байна.

Хүндэтгэсэн БАЛДОРЖИЙН НОМИНТҮШИГ

Өнөөдөр сонин байгуулагдсан цагаасаа хойш 20 жил уншигчдадаа мэдээ мэдээлэл түгээж, чөлөөт хэвлэлийн шанг татаж, үзэгт нэгтнүүдээ түүчээлэн үнэний эрэлд тууштай яваа билээ.

Chrome iPad

СОНИРХОЛТОЙ ТООН СТАТИСТИКУУД

Анх хэвлэгдэн гарсанаас хойших Өнөөдөр сонины бүх дугааруудыг нийлүүлбэл дараах тоо баримтууд гарч байна.
Км
Өнөөдөр сонин 5300км урт энэ нь Монгол-Киев хүрэх зай
Км2
Өнөөдөр сонин 292746 ам км талбай эзэлнэ Польшийн газар нутаг
Дугаар хэвлэгдсэн
Бүх дугаарыг уншихад зарцуулах цаг

Өнөөдөр.мн www.unuudur.mn

Орчин үеийн хэвлэл мэдээллийн вэбсайтуудыг чиг хандлага болон уншигчидын хүсэл сонирхолд нийцүүлэв.

Уншиж, хэрэглэхэд хялбар

Вэбсайтыг мэргэжлийн түвшинд зохион байгуулж хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт боломжуудыг оруулсан.

Гар утас руу чиглэсэн загвар

Ямар ч хөдөлгөөнт төхөөрөмжөөс хандаж, үзэхэд тохиромжтой.

Өндөр чанартай зураг, бичлэг

Вэбсайтад байрлуулж буй мэдээ мэдээллийг интернэт орчинд ашиглаж болохуйц хамгийн чанартай хувилбараар хүргэх боломжийг бүрдүүлсэн

Хэрэглэгчийн систем

Тухайн хэрэглэгчийн сонирхолд суурилж шинэ мэдээ, мэдээллийг ухаалгаар үзүүлэх

Байнгын нэмэлт хөгжүүлэлт

Вэб технологийн салбарт гарсан ололт, шинэлэг санаа сайжруулалтуудыг гарсан даруйд нэвтрүүлнэ

Цэгцтэй зохион байгуулалт

Хэн сэтгэж байна, түүнд зориулав

Өчигдрөөс илүү маргаашийг өнөөдөр бүтээхийн төлөө

Ёс жудагтай үйл ажиллагаагаар салбар бүрээ тэргүүлж, шинэ бүхнийг бүтээж, нийгэмд хэрэгтэй ажил хийнэ.